
СҮХБААТАР АЙМГИЙН УС ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВИЙН 2024 ОНД АВЛИГА, ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ТАЛААР БАЙГУУЛЛАГАД АВЧ ХЭРЭГЖҮҮЛСЭН АРГА ХЭМЖЭЭ
2024 оны 11 сарын 20-ны өдөр
Ус Цаг уур орчны шинжилгээний төв нь 2024 онд Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйл, “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль”-ийн 6 дугаар зүйл зэрэг заалтуудын хүрээнд жил бүр “Авлига, хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” төлөвлөгөөг боловсруулан ажилладаг. Энэ онд 10 заалт бүхий төлөвлөгөө боловсруулснаас авлигын хуулийн хэрэгжилт, сургалт сурталчилгааны мэдлэгийг дээшлүүлэх, өргөдөл гомдлын талаар гэсэн 3 заалт орсон байна. Тус төлөвлөгөөнд тусгасан авлига гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалтыг мэргэжлийн байгууллагатай хамтран зохион байгуулсан байна. Одоогийн байдлаар ажилчдын хууль эрхзүйн мэдлэг, авлигын талаарх мэдлэг, цахим гэмт хэргийн талаарх ойлголтийг дээшлүүлэх зорилгоор 4 удаагийн сургалт буюу цахим 2, танхимаар 2 удаагийн сургалтанд хамруулаад байна. Үүнд: Авлигатай тэмцэх газраас зохион байгуулсан “Гэмт хэргийн илрэх шинж, авлигын төрөл” сэдэвт 2 удаагийн 6 цагийн цахим сургалтад 35 ажилтан, аймгийн Засаг даргын тамгын газрын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, хууль зүйн хэлтэсийн мэргэжилтэн Б.Наранцэцэг, Цолмон нартай хамтран “Авлига, ашиг сонирхол” сэдэвт сургалтад давхардсан тоогоор 31 ажилтан, Цагдаагийн газраас цахим гэмт хэрэг, замын хөдөлгөөний аюулгүй байдал, зөрчлийн тухай хуулийн талаарх сургалтад 25 ажилтанг хамруулан ажилласан.
Манай байгууллагаас эрх бүхий 4 албан тушаалтан хувийн ашиг сонирхол болон хөрөнгө, орлогын мэдүүлэгээ цахимаар заасан хугацаанд бөглөж ЦУОШГазрын холбогдох албан тушаалтанд цахимаар илгээсэн. Мөн Төрийн албаны зөвлөлийн 7 хоног болгоны пүрэв гаригийн 7:4:10 цахим сургалтад ажилчдыг тогтмол хамруулаад байна. Энэ оны жилийн эцсийн байдлаар авлига, хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх төлөвлөгөөний биелэлт 5 заалт бүрэн хэрэгжиж байгаа бол авлигын 3 заалтын хэрэгжилт 100%-ийн гүйцэтгэлтэй явагдаж байна.
2024 оны 03 сард Нээлттэй хаалганы өдөрлөг зохион багуулж ард иргэдээс гомдол, санал асуулга авч өөрийн байгууллагын үйл ажиллагааг сурталчлах үеэр судалгаанд оролцсон нийт иргэдийн 80 хувь нь байгууллагын үйл ажиллагааг дэмждэг санал гомдолгүй гэсэн дүгнэлт гарсан. Ашиг сонирхлын зөрчил гаргасан тухай өргөдөл гомдол гаднаас болон ажилчдаас байгууллагад ирээгүй байна. /Зураг хавсаргав/




hi