Мэдээ мэдээлэл
Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод усны харуул байгуулагдлаа

Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод усны харуул байгуулагдлаа
Баруун-Урт хотын Баруун-Урт голын усны төвшин, өнгөрөлт хэмжих ажиглалтын усны харуул байгуулагдаж мэдээлэл цуглуулах эрдэм шинжилгээний ажлын эхлэл 2025.05.03 өдөр тавигдлаа. Уг мэдээллийн сан бүрдснээр голын төвшин, урсац хавар, зун, намрын улиралд ямар хэмжээний хур тунадас ороход яаж өөрчлөгдөж үерийн төвшин, усны нөөц тооцох, хөв, цөөрөм байгуулахад чухал мэдээлэл болох юм. Мөн сүүлийн жилүүдэд хот их хэмжээний үерт автаад байгаа учир далан шуудуу босгох, авто зам барихад ус зайлуулах гарц гаргахад уг мэдээг ашиглах боломжтой болох юм. Харуул байгуулахад УЦУОСМХүрээлэнгийн Гадаргын усны судалгааны хэлтэсийн дарга Э.Батбаяр, инженер Ц.Ган-Эрдэнэ, Ц.Гансэлэм нар багаж, төхөөрөмж суурьлуулж мэргэжлийн заавар зөвлөмж өгч ажиглалтын ажлыг эхлүүлээ. Сүхбаатар аймгийн УЦУОШТөв.