“НӨЛӨӨЛӨЛД СУУРИЛСАН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ”-НИЙ СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА

2026.06.03 15:45
5
“Цаг агаарын нөлөөлөлд суурилсан урьдчилсан мэдээ” сэдэвт сургалтыг 5 дугаар сарын 21–22-ны өдрүүдэд Цаг уур, орчны шинжилгээний газар, Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн АДАПТ төсөл хамтран зохион байгууллаа.
Сургалтад төв болон 21 аймгийн синоптик инженерүүд оролцож, Дэлхийн цаг уурын байгууллагаас зөвлөж буй “Нөлөөлөлд суурилсан прогноз” мэдээг цаг агаарын аюултай үзэгдлийн урьдчилан мэдээлэх үйл ажиллагаанд ашиглах шинэ арга, технологитой танилцсан бөгөөд Сүхбаатар аймгийн УЦУОШТ-өөс урьдчилан мэдээлэхийн технологич инженер Б.Болор-Уянга оролцлоо.
УЦУОСМХ-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор П.Гомболүүдэв:
“Нөлөөлөлд суурилсан урьдчилсан мэдээ нь гамшигт үзэгдлийн эрсдэлийг урьдчилан тооцоолж, эрт арга хэмжээ авах боломжийг нэмэгдүүлнэ” хэмээн онцоллоо. Өндөр хүчин чадлын супер компьютер болон салбарын инженер, техникийн ажилтнуудад зориулсан үе шаттай сургалтуудын үр дүнд цаг агаарын мэдээллийн нарийвчлал сайжирч, эрт сэрэмжлүүлэх тогтолцоог орон нутагт илүү үр дүнтэй нэвтрүүлэх боломж бүрдэж байна.
Хуваалцах :