April 27, 2025

Удирдлагын мэндчилгээ

МЭНДЧИЛГЭЭ

/ Цаг уур орчны шинжилгээний дарга /    

Бидний эрхэм үүргийн нэг бол монгол орны уур амьсгалын нөөц, түүний өөрчлөлт төдийгүй ус, цаг агаар, орчны хувирал, хэлбэлзэл, урт хугацааны өөрчлөлтийг баримтжуулах, баталгаажуулах байдаг бол цаашид эдгээр хэлбэлзэл өөрчлөлтүүдийн хүн, нийгэм, эдийн засгийн салбар, экосистемд үзүүлэх, нөлөөллийг тооцох, зөвхөн агаар мандал төдийгүй, дэлхийн агаар мандлын орчил урсгалыг системээр нь загварчилах, урьдчилан тооцоолох, мэдээлэх, үр дүнг улс орны тогтвортой хөгжлийн бодлогын суурь болгох шаардлага улам бүр чухал болж ирлээ.

Ус цаг уур, орчны шинжилгээний албаны энэхүү эрхэм зорилго үе үеийн ус цаг уурчид, орчны шинжээчид, эрдэмтэн судлаачид Сүхбаатар аймгийн цаг уурын хамт олон та бүхнийхээ хамтын хичээл зүтгэлээр ойрын ирээдүйд бүрэн биелэлээ олно гэдэгт итгэлтэй байна.

Ингээд Монгол улсад ус цаг уурын алба үүсч хөгжсөний түүхэн 100 жилийн ойг тохиолдуулан дэлхийн болон монголын цаг уурын байгууллагын өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж байгаа Сүхбаатар аймгийн ус цаг уурын үе үеийн ахмад цаг уурчид, одоо ажиллаж байгаа  нийт албан хаагч болон тэдний гэр бүлд эрүүл энх, аз жаргал эрхэлсэн ажилдаа улам өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе.

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗРЫН ДАРГА, ДЭЛХИЙН ЦАГ УУРЫН БАЙГУУЛЛАГА ДАХЬ МОНГОЛ   УЛСЫН БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧ, ДОКТОР Л.ОЮУНЖАРГАЛ