Saturday , September 18 2021
Онцлох мэдээ

УЦУОШТөвийн ёс зүйн хорооны 2019 оны ажлын тайлан

УЦУОШТөвийн ёс зүйн хорооны 2019 оны ажлын тайлан

Байгууллагын ёс зүйн хороо нь 2019 онд 8-н зүйл заалт бүхий жилийн ажлын төлөвлөгөө боловсруулан биелэлтийг 100% хангаж ажиллаа.

  1. Нийт ажилчдад ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх сургалт зохион байгуулах.

Байгууллагын ёс зүйн хорооны төлөвлөгөөнд тусгагдсан ажилчдыг соён гэгээрүүлэх ажлын хүрээнд төрийн үйлчилгээний гавьяат ажилтан Б.Сүхбаатарыг урилгаар авчирч нийт ажилчидад төрийн албан хаагчийн ёс зүй, төрийн албаны тухай хууль, хөдөлмөрийн тухай хуулиудаар сургалт зохион байгуулсан байна.

IMG_9858

-Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэмийг 120х80 харьцаатай самбарт хэвлүүлж байгууллагын хурлын зааланд байршуулсан. Ажилчид тухайн дүрмийг уншиж судлах, дагаж мөндөх нөхцөл боломжоор хангагдсан байна. Ёс зүйн зөвлөлийн төлөвлөгөөнд тусгагдсан соён гэгээрүүлэх ажлууд бүрэн биелсэн.

IMG_0652

 

 

  2019 оны 6-р сарын 10-ны өдөр байгууллагын нийт ажилчдад төрийн албан хаагчын эрхэмлэх есөн зүйлийг танилцуулж байгууллагын ёс зүйн хорооны дарга А.Шинэбаяр сургалт зохион байгуулсан. Сургалтанд байгууллагын 27-н ажилтан оролцсон байна.

 

 

  1. Монгол улсын төрийн албан хаагчийн эрхэмлэх 9-н зүйлийг мэдээллийн самбарт байрлуулан хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллах.

Монгол улсын төрийн албан хаагчийн эрхэмлэх 9-н зүйлийг өнгөтөөр хэвлэж байгууллагын 6-н өрөөний мэдээллийн самбарт байрлуулсан ба УЦУОШТөвийн нийт ажилчид мөрдлөг болгон ажиллаж байна.

 

  1. Байгууллагын ёс зүйн дүрмийг нийт ажилчдад танилцуулах

УЦУОШТөвийн ёс зүйн хороо нь 5 зүйл 36 заалт бүхий  албан хаагчдын ёс зүйн дүрэмийг боловсруулан хэлэлцэж төвийн даргаар батлуулсан ба тухайн дүрмийг ажичдын сонсгол дээр нийт ажичдад танилцуулж байгууллагын ил тод байдлын самбарт барлуулсан байна.

 

2019 байгууллагын ёс зүйн хороонд хандсан өргөдөл ирээгүй байна.

 Тайлан бичсэн байгууллагын ёс зүйн хорооны

дарга                               А.Шинэбаяр

 

 

Тухай sukhbaatar_admin