Зорилго, зорилтын хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүний үр дүн
2025 оны эхний хагас жил
2025 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН ОНЦЛОХ АЖЛУУД:
Багаж хэмжилзүй:
- Финланд улсад үйлдвэрлэсэн AWS-310 автомат станцыг 2025 оны 04 дүгээр сарын 24-25-ны өдрүүдэд Эрдэнэцагаан өртөөнд, 05-р сарын 21-23-ны өдрүүдэд Баяндэлгэр өртөөнд суурилуулан ашиглалтад оруулсан. Мөн автомат станцуудын модемыг суулгаж улсын сүлжээнд холбосон байна. Баяндэлгэр өртөөний автомат станцыг 220вольтоор Эрдэнэцагаан өртөөний ЦУ-ын автомат станцыг нарны эрчим хүчээр цэнэглэгддэг 12 вольтийн тэжээлд холбож өртөөний компьютертой утасгүй сүлжээний BA-5 антенаар холбож программ хангамжийн тавил тохируулгыг хийж гүйцэтгэсэн.
-УЦУОСМХ-ийн хэлтсийн дарга Э.Батбаяр-аар ахлуулсан баг /Д.Оюунбаатар доктор, УЦУОСМХ-ийн судлаач Ц.Ган-Эрдэнэ, УЦУОСМХ-ийн усны инженер Н.Гансэлэм, Хэнтийн аймгийн УЦУОШТөвийн багажийн инженер Н.Чулуун/, Дорнод аймгийн ус цаг уур орчны шинжилгээний дарга Г.Гарамхишиг, Усны ахлах техникч Т.Батсүх, ус судлалын Чойбалсан өртөөний техникч А.Чинзориг нарын бүрэлдэхүүнтэй хамтарсан ажлын хэсэг нь 2025 оны 05 дугаар сарын 02-06-ний өдрүүдэд Дарьганга өртөөнд усны ууршилтын хэмжилт хийх ОХУ-ын ГГИ-3000 маркийн багажийг суурилуулж хэмжилтийг эхлүүлсэн байна. Усны ууршилт хэмжих УД-3 дэвтэр УХ-3 хүснэгтийг хөтөлж ажиглалт, судалгааны ажлыг эхлүүлээд байна. Ууршилтын судалгааг 09 сарыг дуустал хийж гүйцэтгэнэ.
Мэдээлэл үйлчилгээ:
Цаг агаарын анхааруулга мэдээгээр 34 удаа, сэрэмжлүүлэг мэдээгээр 18 удаа, урьдчилан сэргийлэх мэдээгээр 3 удаа, 7 хоногийн мэдээгээр 24 удаа, сар, улирлын мэдээгээр 10 удаа, хээрийн түймрийн хиймэл дагуулын мэдээгээр 12 удаа тус тус аймаг, сумдын Онцгой комисс, аж ахуйн нэгж гэрээт байгууллагуудад онцгой нөхцөлд шаардлагатай мэдээллээр шуурхай хангах, зөвлөмж өгч ажилласан. Аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, “Дөрвөлж ОНӨААТҮГ”, “Сүхбаатар Эрчим ДБЭХС ТӨХК-ийн Сүхбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ салбар”, иргэний хүсэлтээр нийт 12 цаг агаарын тодорхойлолт гаргаж үйлчилсэн. Хээрийн түймэр гарсан үед цаг агаарын бодит болон урьдчилсан мэдээ, хиймэл дагуулын хээрийн түймрийн зураг мэдээллээр Асгат, Сүхбаатар, Баруун-Урт, Эрдэнэцагаан, Дарьганга сумдын онцгой комисст 3-12 удаа үйлчилж ажилласан байна. Хагас жилийн хугацаанд цаг агаарын төрөл бүрийн мэдээ, зөвлөмжөөр 108 удаа үйлчилсэн байна.
www.shilen.gov.mn сайтад байгууллагын ил тод байдалтай холбогдолтой хамаарал бүхий 29-н төрлийн мэдээг хугацаанд нь байршуулж шилэн индексийн тайланг хугацаанд нь илгээж ажилласан. 1-р улирлын байдлаар 98%-тай дүгнэгдэж өмнөх оны 4-р улирлын дүнгээс 0.1%-аар ахисан үзүүлэлттэй ажилласан. ЦУОШГазраас байгууллагын sukhbaatar.namem.gov.mn веб сайтыг шинэчилсэнтэй холбоотой мэдээллүүдийг шинэчлэн оруулах ажил хийгдэж байгаа бөгөөд шилэн индексийн 2-р улирлын тайланг мэдээллүүдийг бүрэн оруулсны дараа 6-р сардаа багтаан хугацаанд илгээхээр ажиллаж байна.
2025 оны эхний хагас жилийн байдлаар BBS телевизээр 7 хоног, сарын мэдээг видео хэлбэрээр 7 удаа, цаг агаарын урьдчилсан болон тойм мэдээг ярилцлага хэлбэрээр 6 удаа, info sukhbaatar мэдээллийн сайт, Монголын үндэсний телевизийн монцома агентлагийн мэдээгээр 2 удаа цаг агаарын мэдээг ярилцлага хэлбэрээр мэдээлсэн. Мөн sukhbaatar.weather.gov.mn веб сайтаар сэрэмжлүүлэг мэдээ 18, анхааруулга мэдээ 34, нарийвчилсан мэдээ 151, 1,5 хоногийн урьдчилсан мэдээ 151, 7 хоногийн төлөв тойм мэдээ 21 удаа, сар, улирлын урьдчилсан төлөв мэдээ 10 удаа нийт 385 урьдчилсан мэдээ, 1 хоногийн тойм 151, ХАА-н 10 хоногийн тойм 13 удаа, өвөлжилтийн тойм болон зудын эрсдэлийн мэдээ 2 удаа нийт 166 тойм мэдээ, агаарын чанарын мэдээ 151, усны шинжилгээний мэдээ 5, Ганга, Дуут нуурын ажиглалтын мэдээ 2 удаа нийт орчны шинжилгээний мэдээ 158 удаа тус тус нийтэлж нийт 709 мэдээг веб сайтад нийтэлж үйлчилсэн байна. Дээрх мэдээнүүдийг Сүхбаатар аймгийн цаг агаарын мэдээ, Sukhbaatar Tsag-Uur фэйсбүүк хуудасуудаар олон нийтэд мэдээлж ажилласан.
2025 оны 03-р сарын 18-ны өдөр УЦУОШТөв нь нээлттэй хаалганы өдөр зохион байгуулж, байгууллагын үйл ажиллагаа болон цаг агаарын мэдээ мэдээллээр ард иргэдэд нээлттэй үйлчилж ажилласан. Мөн ард иргэдээс 6 асуулт бүхий санал асуулга авч ажилласан. Санал асуулгад нийт 76 иргэн оролцсон Үүнд : 1.Цаг агаарын мэдээг аль мэдээллийн ямар сувгаар илүү ойлгомжтой, үнэн зөв, хүртээмжтэй хүлээн авч байна вэ? Телевизор хүлээн авч байгаа иргэд 39 хүн буюу судалгааны 51 %, Цахим веб сайтаар авч байгаа иргэд 35 хүн буюу судалгааны 46%, Радио, FM 0%, Гар утасны мессеж хэлбэрээр 18 иргэд буюу судалгааны 24%. 2. Цаг агаарын аюултай үзэгдэл болон гамшигт үзэгдлийн сэрэмжлүүлэг мэдээ таныг цаг агаарын аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлж чадаж байна уу? а. Маш сайн-26%, b. Сайн-57%, с.Хангалттай-17%, d. Хангалтгүй-0 3. Цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх ажлыг та дэмждэг үү? а.Дэмждэг-49%, 6 Дэмждэггүй-25%, с.Мэдэхгүй-26%. 4. Баруун-Урт хотын агаарын бохирдлын талаарх мэдээллийг ахуй амьдралдаа хэрхэн ашиглаж чадаж байна вэ? а. Байнга ашигладаг-8%, b. Заримдаа-55%, С.Ашигладаггүй-37%. 5.Сүхбаатар аймгийн УЦУОШТөвийн үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү? а. Маш сайн-26%, Б. Сайн-61%, с. Хангалттай-12%, d. Хангалтгүй-1%, 6. Санал сэтгэгдэл Таны байгууллагын үйл ажиллагаа маш сайн, мэдээлэл сайн авдаг гэсэн санал хүсэлтүүд ирсэн.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар
Сүхбаатар аймгийн ус цаг уур орчны шинжилгээний төв
ЗСМҮХ-ийн дарга бөгөөд холбоо сүлжээ автомат станц хариуцсан ажилтан А.Шинэбаяр
01 тоот Утас 70518201