/Ус цаг уур орчны шинжилгээний төв/
Сүхбаатар аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр
/Ус цаг уур орчны шинжилгээний төв/
1.Агаарын чанарыг хэмждэг багаж тоног төхөөрөмжийн чадавхыг нэмэгдүүлж агаарт агуулагдаж буй 4-5 төрлийн элементийг хэмждэг болох
Агаарын чанарыг хэмждэг багаж тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлж агаарын бохирдлын элементийн үзүүлэлтийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд ЦУОШГазар Бүгд Найрамдах Солонгос улстай хамтран аймгийн төвүүдийн агаарын чанарын харуулуудыг чадавхжуулж автомат суурин станц байгуулах судалгааны ажил хийгдэж байна. Баруун-Урт хотод 2023 оны 10 дугаар сарын 17-18-ний өдрүүдэд Солонгос улсын 2 мэргэжилтэн ЦУОШГазраас томилогдсон мэргэжилтэн, орчуулагч гэсэн 4 хүний бүрэлдэхүүнтэй газрын байршлыг сонгох ажлыг зохион байгуулж ажиллаад байна. Газар зүйн байршил сонгох ажлын хүрээнд Дөрвөлж толгойн баруун хойд талын 4 замын уулзвар, Эрүүл мэндийн газрын хашаан дотор, УЦУОШТөвийн шинжилгээний талбай. УЦУОШТөвийн хашаа зэрэг газрууд сонгогдсоноос Дөрвөлж толгойн баруун хойд талын 4 замын уулзвар, Эрүүл мэндийн газрын хашаа, УЦУОШТөвийн шинжилгээний талбайн замтай хэт ойр байсан учир шаардлага хангаагүй бол УЦУОШТөвийн хашаанд байрлуулах нь салхины урсгал тооцоо судалгаанд нийцсэн учир сонгоод байна. 2024-2025 онд 4-6 үзүүлэлт бүхий автомат станц байгуулах ажил төслөөр хийгдэнэ. 2024 онд 7 аймагт хийгдэж бгаа бол 2025 онд үлдсэн 14 аймагт хийгдэхээр төлөвлөгдсөн байна. Автомат станц суурьлуулахтай холбоотой гарах урсгал зардлыг тухайн орон нутаг хариуцахаар 2 улсын хоорондох гэрээнд тусгагдсан байна.
2.Радарын станц байгуулан хур тунадасны хэмжээг нэмэгдүүлж, байгалийн аюулт үзэгдлийг урьдчилан мэдээлэх чадавхыг бэхжүүлэх
Радарын станц байгуулах ажлыг БОУАӨЯам болон ЦУОШГазар харицаж байгаа. Манай байгууллага биелэлт бичих боломжгүй.
2020-2024 онд шинээр Радарын станц байгуулаагүй байна. Үүлэнд тандалт хийх Doppler 724-XD явуулын Radar-ын машин засварлагдаагүй байгаа. Харьяа газартаа Радарын станц байгуулах хүсэлт тавьсан. Хур тунадасны хэмжээг нэмэгдүүлэх ажлын хүрээнд 2020-2024 оны байдлаар нийт 51 удаагийн хээрийн гаралтаар 177 ширхэг пуужин зарцуулж, үүлэнд зориудаар нөлөөлж нэмэгдүүлсэн олон жилийн дундажтай харьцуулахад 13.2 – 23.2 %-иар нэмэгдүүлэн ажилласан. Сүүлийн 5 жилийн дундажтай хариулахад 2024 онд 0.3%-иар ахиусан үзүүлэлттэй байна. 2024 онд Сүхбаатар аймгийн 13 сумын хэмжээнд сэрэмжлүүлэх мэдээг 26 удаа, урьдчилан сэргийлэх мэдээг 1 удаа тус тус гаргаж, таарц 93.8%, онч 99.0%, урьдчилан сэргийлэх мэдээ таарц, онч 100%-тай байна. АҮ, ГҮ-г урьдчилан мэдээлсэн байдал нь дундаж таарц 93.7%, дундаж онч 99.4%, илрүүлсэн хувь 100%, дундаж үзүүлэлт 97.6%-тай байна. 2024 оны дүнг сүүлийн 5 жилийн дүнтэй харуулж харахад СМ, УСМ чанар 13.5%, СМ, УСМ онч 5.1%, илрүүлсэн 8.2%, дундаж үзүүлэлт 10.1%-иар тус тус өссөн байна. Урьдчилан мэдээлэх салбарт ус, цаг уур, орчны ажиглалтын мэдээ дамжуулах, хяналт тавих систем шинээр нэвтрүүлснээр мэдээний чанарыг сайжируулах, ажилчдын чадавхийг дээшлүүлсэн байна.
3. Байгалийн аюултай үзэгдлийг урьдчилан мэдээлэх багц мессеж хүлээн авагчдын хүрээг нэмэгдүүлэх
Цаг агаарын аюултай үзэгдлийн анхааруулга, сэрэмжлүүлэг мэдээг багц мессеж үйлчилгээгээр 2020 онд сэрэмжлүүлэг мэдээ-4 удаа, анхааруулга мэдээг-6 удаа нийт 10 удаа буюу давхардсан тоогоор 35287 иргэнд, 2021 онд сэрэмжлүүлэг мэдээг 6, анхааруулга мэдээг 13 нийт 19 удаа буюу давхардсан тоогоор 85120 иргэнд, 2022 онд сэрэмжлүүлэг мэдээг 7, анхааруулга мэдээг 6 нийт 13 удаа буюу давхардсан тоогоор 80000 иргэнд, 2023 онд сэрэмжлүүлэг мэдээг 12, түймрийн анхааруулга мэдээг 4 нийт 16 удаа давхардсан тоогоор 92000 иргэнд, 2024 онд сэрэмжлүүлэг мэдээг 10, түймрийн анхааруулга мэдээг 5 нийт 15 удаа 93000 иргэнд тус тус мессежээр мэдээ илгээн ажилласан байна. 2020-2024 оны хугацаанд 73 удаа буюу давхардсан тоогоор 385407 иргэнд мессеж дамжуулсан ба хэрэглэгчдийн тоо 2020 онд 3900 байснаас сүүлийн 5-н жилд 2300 хэрэглэгчээр нэмэгдэж 6200 болгон хүлээн авагчдын хүрээг нэмэгдүүлсэн байна.