


Сүхбаатар аймгийн УЦУОШТөвийн “Шарга бороо-1” экспeдици 07-р сарын 24-ны өдөр Уулбаян, Халзан, Асгат сумдын нутгаар, 07-р сарын 24-нөөс 25-ныг шилжих шөнө Асгат, Баруун-Урт сумдын нутагт цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулсан. Үүний үр дүнд 7-р сарын 24-ны өдөр Асгатад 22.0 мм, Уулбаян, Наран суманд 20.0 мм, Дарьганга суманд 19.0 мм, Халзан, Түвшинширээ, Мөнххаан, Түмэнцогт, Баяндэлгэр сумдад 2.0-10.0 мм, 07-р сарын 24-нөөс 25-ныг шилжих шөнө Баруун-Уртад 28.0 мм, Асгт, Сүхбаатар сумдад 12.0 мм, Дарьганга, Онгон, Наран, Эрдэнэцагаан, Сүхбаатар, Халзан, Түмэнцогт сумдаар 3.0-9.0 мм бороо, дуу цахилгаантай аадар бороо орсон байна.
Сүхбаатар аймгийн УЦУОШТөв 2024.07.25